Ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссын хуралдааныг хуралдуулан өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид хаваржилт хүндэрч болзошгүй эрсдэл өндөртэй дөрвөн сумын удирдлагуудтай цахимаар холбогдон холбогдох үүрэг, чиглэл өглөө.
Мөн цаашид орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж, саналыг боловсруулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм.
Ажлын хэсэг нь Төв, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгуудад ажилласан бөгөөд хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулан Улсын Онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.v