Халдвар авсан 4 иргэнийг Завханаас ХӨСҮТ рүү шилжүүлэх хүсэлт хүргүүлжээ

Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж буй коронавирусийн халдвартай хоёр иргэний ойрын хавьтлын хоёр хүн халдвар авсан болох нь тогтоогджээ.
Ингэснээр Завхан аймагт дөрвөн иргэн коронавирусийн халдвар аваад байгааг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Улаанбаатар хотоос Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж коронавирусийн халдвар авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байгаа юм.
Халдвар авсан нэг иргэн ходоодны хорт хавдартай бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа аж. Халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүлсэн байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ