“Жаст“ группын Ш.Батхүү нарт холбогдох ШҮҮХ ХУРАЛ хойшиллоо

Ш. Батхүү болон түүний өмгөөлөгч нар, хохирогч "Эрдэнэт үйлвэр"-ийн хууль ёсны төлөөлөгч тэргүүтэй хүмүүсийн гаргасан гомдлын дагуу шүүх хурал болох бол Ш. Батхүү эрүүл мэндийн байдлаас болж ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид хэвтэн эмчлүүлж байгаа.
Түүний өмгөөлөгчид 461-р ангид техникийн саатал гарч, интернет сүлжээ гэмтсэний улмаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргаснаар давж заалдах шүүх хурал энэ сарын 17-ны өдөр болтол хойшиллоо.