Дундговь аймагт алга болсон 2 иргэн эндлээ
Дундговь аймагт алга болсон 455 хүнээс 377 нь олдож, хоёр нь энджээ. Тус аймагт одоо ч салхины хүч намдаагүй хүйтэрч байгаа бөгөөд малд яваад сураггүй болсон дуудлага аймгийн Онцгой комисс, ОБГ, сумдын Онцгой комиссд ирсээр байна. Дундговь аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэл, 192 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Нөхцөл байдал нэлээн хүнд байгаа төдийгүй аврах үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа ажээ.