Төрийн албаны төрөлжилт
-Төрийн албан хаагчийн тоо 3.3 мянгаар нэмэгдэнэ-
Төрийн албан хаагчдын тоо 2020 онд 3.3 мянгаар нэмэгдэхээр байна. Орон тооны өөрчлөлттэй холбоотойгоор урсгал зардлыг 52 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Орон тооны нэмэгдлийг шалтгаанаар нь авч үзэхэд хөрөнгө оруулалттай холбоотойгоор хамгийн их нь сургууль, цэцэрлэгийн орон тоо байгаа юм. Өөрөөр хэлбэл, шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгт 1838 орон тоо нэмэгдэнэ. Мөн эмнэлэгт 403, мэргэжлийн хяналтын лабораторид 18 орон тоо нэмэгдэхээр байна.
Түүнчлэн шинэ хууль, тогтоомж батлагдсантай холбогдуулан зарим алба шинээр байгуулагдаж, зарим нь орон тоогоо нэмж, байгаа юм. Ийнгээд төрийн алба энэ онд хэрхэн төрөлжиж байгааг доорх графикаас харна уу.