“Хүүхэд эрхэм хэрэглэгч” үндэсний өдөр тохиолоо


Үүнтэй уялдуулан Засгийн газраас 2018 онд хамтарсан тушаал гаргаж энэ өдрийг “Хүүхэд эрхэм хэрэглэгч” үндэсний өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. 2019 онд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд зориулсан бараа үйлчилгээг чанартай болгоход анхаарлаа хандуулж байсан бол 2020 онд хорио цээрийн хугацаанд гэрийнхээ аюулгүй байдлыг хангах хөдөлгөөн болгон өрнүүлж байсан юм.
Цар тахлын улмаас өнөөдөр ч хүүхэд, багачууд танхимын хичээл, сургалтад хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ хамгаалах, аюулүй байдалд нь анхаарал хандуулахыг дахин уриалж байна. Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр нэг жилд 35 мянган хүүхэд ахуйн осол гэмтэлд өртдөг бол 350 хүүхэд мөн энэ шалтгаанаар хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байна. Тиймээс энэ эрсдлээс хамтдаа сэргийлцгээе.
