Хүчтэй шороон шуурганы улмаас Бээжинд онцгой байдал зарлажээ

Түүнчлэн энэ жилийн шороон шуурга сүүлийн 10 жилд тохиогоогүй хүчтэй болж буйг Хятадын Үндэсний Цаг Уурын хүрээлэн тодотгосон бөгөөд хамрах газар нутгийн хувьд урьд өмнө үзэгдээгүй өргөн хүрээнд болсон байна. Тухайлбал баруун хойд Шинжаанаас зүүн хойд Хэйлунзянь муж, далайн эргийн боомт хот Тяньжин хүртэл нийт 12 засаг захиргааны нэгжийг хамарсан тухай мэдээлжээ.