Тусгаарлан ажиглах байранд 1976 иргэн байна

Үүнээс нийслэлд 26 тусгаарлан ажиглах байранд 1818 иргэн, орон нутагт 13 тусгаарлан ажиглах байранд 158 иргэн байгаа юм.
Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 432 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.