Хотын түүхийг “Марчаахай Нийслэл хүрээнд” анимэйшнээс үзээрэй

Улаанбаатар хот Монгол Улсын нийслэл болсны 109 жилийн ой энэ онд тохиож буй. 1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны үр дүнд   1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэжээ.
Энэ түүхэн үйл явдлын ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Марчаахайтай хамтран цуврал анимэйшн бэлтгэн гаргаж байна. Уг анимэйшнээр дамжуулан хүүхдүүдэд хотын түүхийг энгийн, ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр үзүүлэх, тэдний түүхийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.
Цувралын эхний дугаар болох “МАРЧААХАЙ НИЙСЛЭЛ ХҮРЭЭНД”-ийг та эндээс үзээрэй.
https://www.youtube.com/watch?v=faynmRmrPxM&t=14s
 
 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0

Холбоотой мэдээ