ХХААХҮЯ “Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна“ аянд нэгдэж байна
Монгол цэргийн өдөр буюу 3-р сарын 18-ны өдрийг тохиолдуулан анх удаа Жендэрийн үндэсний хорооноос "Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна" аяныг өрнүүлэхээр ажиллаж байна.
Жендэрийн тогтсон хэвшмэл буруу ойлголт, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг, бүгдээрээ тэгш эрх, тэгш оролцоотой нийгмийг бүтээхийн төлөөх “БИ жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг БАЙНА” уриатай аянд ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ нэгдэж байна.