У.ХҮРЭЛСҮХ: Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэнд

Туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд, үе үеийн ахмад дайчиддаа цэрэг эрсийн баяр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол цэрэг улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үүргээ түүхийнхээ бүхий л үед нэр төртэй биелүүлэн төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээж ирсэн ялгуусан уламжлалтай билээ.
Монгол цэргийн баярын энэ өдөр хань ижлийнхээ амжилт, ололт бүрийг сэтгэл догдлон дэмжиж байдаг цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд баярын мэнд хүргэе.
Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.
Монгол Улсын төлөө зүтгэе.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ