Тусгай үүргийн онгоцоор 153 иргэн эх оронд ирлээ

Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн юм.
Эдгээр иргэдийн 6 нь өндөр настан, 5 нь жирэмсэн, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.
Иргэдийг Топаз, Зүчи зочид буудал болон Наранбулаг амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.