Сумдын Шуурхай штабтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас өгсөн үүргийн дагуу 17 сумын Шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ.
Хурлаар Онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг хэрэгжүүлэхэд сум орон нутагт тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцож, гарсан санал хүсэлтийг нэгтгэн аймгийн Онцгой комиссын хуралд танилцуулахаар боллоо.
Мөн сумдын Онцгой комиссд хүргэсэн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор мэргэжил, арга зүйн дэмжлэг, заавар, зөвлөмж, чиглэл өгч ажилласан юм.
Улаанбаатар хотод цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан голомттой бүс нутгаас Сэлэнгэ аймгийн байнгын оршин суух бүртгэлтэй хаягтаа ирэх иргэдээ ойрын хугацаанд татан авах ажлыг зохион байгуулахыг сумын Онцгой комиссд чиглэл болгон өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.