Дэд сайд асан Т.Болдбаатарын охин хар тамхины хэргээр саатуулагджээ
Хан-Уул дүүргийн "Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурлын байдалтай залуусыг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас баривчиллаа. Баривчлагдсан залуусын дунд Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин байсан бөгөөд тэрбээр өмнө нь хар тамхины хэргээр шалгагдаж байсан удаатай юм.
Хэргийн газраас "метамфетамин" мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис олдсон бөгөөд хэргийн газар дээрх эд мөрийн баримтыг хураан авсан байна.