БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирлээ

Энэ дагуу өчигдөр буюу 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр нийт 156 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Туушин”, “Зүчи”, “Кентавр”, “Мөнххустай” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.