Залилах гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувьд хүрлээ
Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувьд хүрлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монгол банк хамтран 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүй, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн мэдлэг олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Залилах гэмт хэрэг нь 2017 онд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 бүртгэгдсэн байна.