ОРОН СУУЦНЫ СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ



Барилгын хөгжлийн төвийн Нийтийн Аж Ахуйн Хэлтэс нь Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймгийг хамарсан орон сууцны нарийвчилсан судалгааг хийлээ. Судалгаагаар ашиглалтад орсон болон ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа нийт орон сууцны тоон мэдээлэл гарч байгаа юм.
Уг судалгааг иргэдийг орон сууцаар хангах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийлээ. Тодруулж хэлбэл судалгааг үндэслэн Улаанбаатар хотод барих “Залуус” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглагдах юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ