БАРИЛГЫН САЛБАРЫН СУРГАЛТАД 2002 МЭРГЭЖИЛТНИЙГ ХАМРУУЛЛАА



Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсээс зохион байгуулдаг сургалтад нэгдүгээр улирлын байдлаар давхардсан тоогоор 2002 мэргэжилтэн хамрагдсан байна. Тодруулбал Заавал суралцах багц тооцох сургалтад давхардсан тоогоор 1032 мэргэжилтэн, Сонгон суралцах багц цаг тооцох сургалтад 786 мэргэжилтэн, Чадавхижуулах сонгон суралцах багц цаг тооцох сургалтад 184 мэргэжилтэн хамрагдсан байна.
Түүнчлэн дөрөвдүгээр сард Сонгон суралцах багц цаг тооцох долоон сургалт, Заавал суралцах багц цаг тооцох гурван сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.скачать dle 12.0

Холбоотой мэдээ