Хорих ангид ЯЛ ЭДЭЛЖ буй 70 хүн ХАЛДВАР авчээ
ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалтай хорих ангиас 70 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүнээс 18-ыг нь цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарласан байна. Харин үлдсэн 52 иргэнийг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэж шүүхээс шинээр хорих ял шийтгүүлсэн хүмүүсийг түр тусгаарлах байранд тусгаарлан эмчилж байгаа аж.