Төрөх дөхөж байсан эмэгтэй коронавирусээр амь насаа алдлаа
Унгар улсад амьдардаг Монгол эмэгтэй коронавирусээр өвчилж амь насаа алдлаа. Тухайн эмэгтэй төрөх дөхөж байсан бөгөөд төрөхөөсөө 20-хон хоногийн өмнө нас барлаа. Эмч нар ургийг нь эрүүл саруул инкубаторт бойжуулж байгаа юм байна. Унгар улсад Монгол улсаас суугаа ЭСЯ-ны Элчин сайд З.Батбаяр харамсалтайгаар амь насаа алдсан Монгол эмэгтэйд өөрийн цахим хуудсаараа эмгэнэл илэрхийллээ.