Төслийн хүрээнд 58 сургагч багш бэлтгэгдлээ


Төслийн хүрээнд Хэрлэн сумын 58 иргэнийг өрхийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олгох “Бэлэн бай” багц сургалтын сургагч багшаар бэлтггэж, “Бэлэн бай” багц сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, урлагийн газар хамрагдаж байна гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


