Дарханы цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 70 хувьтай явагдаж байна
Барилга, хот байгуулалтын яам 10 гаруй аймгийн цэвэрлэх байгууламжийн технологи, барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд гүйцэтгэж байгаа.
Уг ажлын хүрээнд Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын шинэчлэлийн ажил хийгдэж байна. Дархан хотын цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын шинэчлэлийн хүрээнд нийт 41 барилга байгууламжийг шинээр барьж угсарна