АТГ: Эрүүгийн 528 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. 
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 528 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 505 хэргийг шалгаж байна гэлээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ