Х.Баделхан: Цар тахлын үед малчдад бодит дэмжлэг үзүүлэх шаардлагатай
УИХ-ын гишүүн Х.Баделхан: "Зарим улс орнуудтай харьцуулахад манай Засгийн газар, Улсын онцгой комисс сайн ажиллаж байгаа. Анх 2020 оны 3 дугаар сард Хятад улсаас гарсан цар тахлыг манай улс 10 сарын турш дотооддоо алдаагүй, хэрэв дотооддоо алдсан бол нөхцөл байдал одоогийнхоос ч хүндрэх байсан. Тухайн үед Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар сайн ажилласан, олон чухал арга хэмжээ авсан. Тухайлбал; цахилгаан, тог усны мөнгө, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн, түлээний хөнгөлөлт үзүүлсэн, хүүхэд бүрт 100 мянга төгрөг олгсон нь цар тахлын үед иргэдийн амжиргааг дэмжсэн маш том арга хэмжээ болсон. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд томилогдсоны дараа богино хугацаанд их ажлуудыг амжуулсан. Вакцинжуулалтыг эхлүүлсэн,
эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж байна.
Иргэн бүрт 300 мянган төгрөг өгнө. Зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг удахгүй олгоно. Эдгээр авч буй арга хэмжээнүүд бол эдийн засаг, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжсэн маш том арга хэмжээ. Одоо нэг зүйл дээр анхаараасай гэж хүсч байна. Ноолуурын үнэ дээр арга хэмжээ авч 100 мянгаас буулгахгүй байж, малчдад бодитой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.