УХТЭ-т бөөр шээс дамжуулах замын ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН тусламжийг ӨРГӨЖҮҮЛЭХ боломж бүрдлээ

2021 оны 01 сарын 15-ны өдөр Эрүүл Мэндийн яамны шийдвэрээр УХТЭ-ийн  захиргааны дэмжлэгтэйгээр өмнө нь ерөнхий мэс заслын нэгдүгээр тасагт харьяалагдан хоёр эмчийн орон тоотой ажиллаж байсан бөөрний мэс заслын кабинетийн үйл ажиллагааг өргөжүүлэн Бөөрний мэс заслын тасаг байгуулж улмаар ерөнхий мэс заслын тасгийн 10 орыг бөөрний мэс заслын эмгэгтэй өвчтөнд зориулалтаар шилжүүлэн 4️ эмчийн орон тоотойгоор үйл ажиллагаа нь эхэлсэн.
Тэгвэл тус үйл ажиллагааны хүрээнд 2021 оны 04 сарын 07-ны өдөр Бөөр шээс дамжуулах замын дурангийн мэс заслын багаж хэрэгслүүдийг хүлээн авлаа.
Arslan.mn
Энэхүү шинэ тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тус тасагт
  • Шээдэг сүвний нарийсал засах дурангийн мэс засал
  • Түрүү булчирхайн дурангийн мэс засал
  • Давсагны хавдрын дурангийн мэс засал, 
  • Шээс дамжуулах замын чулуу авах дурангийн мэс засал, г.м 1️0 төрлийн мэс заслыг хамрагдах хүрээний үйлчлүүлэгч нарт хийх боломж бүрдэж, жилд дунджаар 500 мэс засал хийгдэхээр төлөвлөгдсөн.
Arslan.mn
Цаашид БМЗТасаг нь УХТЭ-ийн ерөнхий захирлын шууд дэмжлэгтэйгээр хүн амын дунд бөөрний архаг өвчин эмгэг, түүний эрсдэлт хүчин зүйлс, бөөрний үйл ажиллагааны дутагдлын тохиолдол нэмэгдэж, эрэгтэйчүүдийн амьдралын эгзэгтэй мөчүүдэд тулгардаг эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө, оношлогоо, эмчилгээ тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх шаардлагад нийцүүлэн Андрологийн кабинет байгуулан ажиллахаар шийдвэрлэсэн.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ