ОСНААУГ: Өргөө кинотеатрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх газрыг МОД ТАРЬЖ зүлэгжүүлнэ

Хотын төвийн хүн амын нягтрал, хөл хөдөлгөөн ихтэй уг газарт жил бүр шугам сүлжээний ажил хийж, нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулж, ямар нэг арга хэмжээ авалгүй сул шороон хөрстэй байсаар ирсэн. Энэ жил тус албанаас талбайг бүрэн зүлэгжүүлж 4 улирал мөнх ногоон гацуур модыг доороо шугам сүлжээгүй хэсгүүдэд нь тарьж, голын шугам хоолойтой хэсэгт зөөвөрлөх боломжтой гоёлын торхтой мод тарихаар төлөвлөж байна.
Хотын Ерөнхий менежер,Хот тохижилтын газар удирдлагууд болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр нар ажлын явцад хяналт тавьж анхаарах асуудлууд дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Тохижилт, зүлэгжүүлэлтийн ажлыг 6 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.