“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн ачаалал буурч байна

Сүүлийн өдрүүдэд “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-д ажиллах ажлын байрны тоог хоёр дахин нэмэгдүүлж 16 ажлын байраар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Ингэснээр 119 лавлах утсанд хандах иргэдийн хандалтын тоо өмнөх өдрүүдээс 30-50 хүртэлх хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд иргэдээс ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт хоёр дахин өссөн байна.
2021 оны 04 дүгээр сард 119 лавлах утсаар нийт 102,422 дуудлага хүлээн авч иргэдэд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна.