УГТЭ коронавируст халдвартай иргэнийг эмчилж эхэллээ

Коронавируст (КОВИД-19) халдварын оношилгоо, эмчилгээ, халдварын сэргийлэлтийн холбогдох журам, зааврын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бэлэн байдлыг ханган эрчимт эмчилгээний 20 ор, зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлан эмчлэх 80 орыг тус тус дэлгэн ажиллуулж эхэллээ. 04 сарын 15-ны өдөр коронавируст (Ковид-19) халдварын батлагдсан 7 хүнд тохиолдлыг тус эмнэлгийн Ковидын эрчимт эмчилгээний нэгжид хүлээн авч тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Дашрамд тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн үндэсний лавлагаа төв эмнэлгийн өндөр ачаалал, хариуцлагатай үүргийнхээ хүрээнд лавлагаа шатлалын үндсэн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй, шуурхай үзүүлэх бүхий л талын арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлэн ажиллаж байна.