ОНӨААТҮГ-н “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10” дугаар салбарын ажилчидыг вакцины II тунд хамруулахаар боллоо

Улсын онцгой комиссын даргын 2021 оны 35 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-н “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10” дугаар салбарт ажиллаж хөл хорионы үед хэрхэн ажиллаж байгаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтын үед тус төвийн дарга Т.Төгс-Эрдэнэ "Манай салбар оршин суугч, хэрэглэгчдийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй найдвартай үзүүлж бэлэн байдалд ажиллаж байна. Тус салбарын ажилтнууд замын хөдөлгөөний зохицуулалтаас шалтгаалан ажилдаа ирэх, явах, холын байршилтай байруудад үйлчилгээ үзүүлэх зэрэгт хүндрэлтэй байгааг онцлон дурьдаж салбарын ажилтнуудыг вакцинжуулалтын 2 дугаар тунд эхний ээлжинд хамруулах хүсэлтийг тавьлаа."
Ажлын хэсгийн зүгээс "Хэрэглэгчдэд үйлчлэх төв 10"-ын ажилтнуудыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ажлын үнэмлэхээр замын хөдөлгөөнд хязгаарлалтгүйгээр оролцуулах чиглэлийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст үүрэг чиглэл өгч, вакцины 2 дугаар тунд эхний ээлжинд тус салбарын ажилтнуудыг хамруулахаар шийдвэрлэлээ.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ