Бүтээн байгуулалт, хот тохижилтод стандарт, норм, дүрмийн хэрэгжилтийг сайжруулна

 
Нийслэлийн Засаг даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний А/276 дугаар захирамжаар стандарт, норм, дүрмийн хэрэгжилтийг сайжруулах үүрэг чиглэлийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад өгсөн.
Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг хангуулах нь хот байгуулалт, хот нийтийн аж ахуйн салбарын ажил үйлчилгээнд стандарт, норм, дүрмийг мөрдүүлэхтэй салшгүй холбоотой. Амьдрах орчинд үүссэн эрсдэл, аюулгүй байдлын талаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Иймд хот байгуулалт, нийтийн аж ахуйтай холбоотой ажил, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг сайжруулах, холбогдох мэргэжилтэн, албан хаагчдын мэдлэг, чадварыг сайжруулж, чанарын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн 61 төрлийн удирдамж, арга зүйн баримт бичгийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас боловсрууллаа. Ийн нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээнд хэрэглэхэд бэлэн болгоод байна.
Энэхүү баримт бичигт тухайн салбар, чиглэлээр хийгдэх ажил, үйлчилгээг стандарт, нормын дагуу хэрхэн төлөвлөх, гүйцэтгэх, хяналт тавих, хүлээн авах талаар нэгдсэн удирдамж, заавар, шалгуур үзүүлэлтүүдийг жишээ, зураглалын хамт оруулсан. Энэ нь стандарт хэрэглэгчдэд энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй, цогц мэдлэг, мэдээллээр хангагдах боломжийг олгосноороо онцлог ач холбогдолтой.
Дээрх захирамжийн дагуу стандартын удирдамж, арга зүйн баримт бичгүүдийг үйл ажиллагаандаа хэрэглэж, тус тусын хариуцсан ажлыг үр дүнтэй зохион байгуулах, түүнд тусгагдсан стандарт, нормыг сайтар мөрдүүлэх талаар нийслэлийн харьяа нийт байгууллагуудад НЗДТГ, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар хамтран цахим сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Стандартын баримт бичгийг эндээс үзнэ үү.
ХОТЫН СТАНДАРТ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

скачать dle 12.0

Холбоотой мэдээ