Д.Сумъяабазар: Эмч, эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилт 90 хувьтай байжээ. НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хэрэгжилтийг танилцууллаа. Тухайлбал, холбогдох чиг үүргийн байгууллагууд хамтран хүнсний худалдааны 3010 газрыг хамруулан шалгаж, 398 зөрчил илрүүлэн, 83.9 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн дөрөвдүгээр сарын 10-16-ны байдлаар нийслэл рүү 3514 тээврийн хэрэгсэлтэй 6165 хүн орж, 3345 тээврийн хэрэгсэлтэй 5891 хүн нийслэлээс гарчээ. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйтгэлийн компаниуд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны хооронд 51336 аж ахуйн нэгж, байгууллага, цэгийн 9.828.483 ам метр талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийсэн. Харин дөрөвдүгээр сарын 12-15-нд халдварын голомт батлагдсан 233 цэгийн 125.206 ам метр талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийсэн аж. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 839 сууц өмчлөгчдийн холбоонд нийт 2.535.635 ам метр орц, цахилгаан шатанд 4044 ам метр, хүүхдийн тоглоомын талбайд 1.192 ам метр, хог зайлуулах хоолой, бункер 24.378 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж, халдвараас сэргийлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ.