Жүжигчин Н.Баярмаа Анна Каренинагийн дүр бүтээвэл....
Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглохоор сонгогджээ
Тэрбээр “Би эндээс явахгүй”, “Нора”, “Жаргаагүй нар”, “Парисын Дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү” жүжигт гол дүр бүтээсэн энэ цагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг юм
Дэлхийн шилдэг зохиолын нэг “Анна Каренина”-г Монголын тайзнаа амилуулахаар болсон билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх сэтгэхүйн драмын жүжигт дүр бүтээх жүжигчид тодорчээ. Тодруулбал, Монголын хамгийн анхны Анна Каренинагаар жүжигчин Н.Баярмааг сонгосон байна.
Тэрбээр “Би эндээс явахгүй”, “Нора”, “Жаргаагүй нар”, “Парисын Дарь эхийн сүм”, “Тэнгэрийн хүү” жүжигт гол дүр бүтээсэн энэ цагийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг юм. Тэгвэл Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар дүрээ мөнхөлнө.
Түүнчлэн туслах дүрүүдийг ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч амилуулах бол олны хэсэгт 40 гаруй залуу жүжигчнийг сонгон шалгаруулжээ. УДЭТ-ын 2020 оны шинэ бүтээл болох “Анна Каренина” ирэх сарын 28-нд нээлтээ хийх бөгөөд тасалбар ирэх сарын 15-нээс худалдаанд гарах аж.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ