НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар өргөдөл, гомдол гаргах боломжтой

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 129 буюу 48.5 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд болон НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэн та дараах 11 эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой.
- ulaanbaatar.mn цахим хуудсаар
- “Check my service” гар утасны аппликейшнээр
- “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсаар
- Засгийн газрын 11-11 төвөөр
- Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 7012-8012 тусгай дугаар
- 131200 тусгай дугаарт мессежээр
- НЗДТГ-ын Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаар
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар
- Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр
- Хороо
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ