Ж.САНДАГСҮРЭН: Гэрт амьдардаг 500 өрхөд гэрийн дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд Монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн Сан болон тус улсын “BGF Retial” ХХК нь “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, “BGF Retial” ХХК хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хот гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион бүтээж, нэвтрүүлсэн Монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц нь үнэ өртгийн хувьд боломжийн, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй шийдэл юм.