Тээврийн хэрэгслийн төлбөр, хураамжийг ebarimt аппликейшнээр төлөх боломжтой боллоо
Тээврийн хэрэгслийн төлбөр, хураамжаа төлөхөд банканд дугаарлах, татварын албанд өөрийн биеэр очих, хэд хэдэн банкны шимтгэл төлөх зэрэг хүндрэлийг шийдвэрлэж цаг хугацаа орон зай хамаарахгүй төлбөр, хураамжаа төлөх боломжийг бүрдүүлжээ.
Иргэн та өөрийн ebarimt аппликейшнээр нэвтрэн орж төрийн үйлчилгээ цэсээс ТЕГ-ын тээврийн хэрэгслийн татвар төлөх хэсэгт хандаж, ТӨЛӨХ товчийг дарснаар өөрийн ашигладаг интернэт банкны аппликейшн ашиглан төлбөрөө төлнө.
Төлбөр төлсөн төлбөрийн баримт буюу цахим гэрчилгээ таны ebarimt-д бүртгэлтэй и-мэйл хаягт илгээгдэх бөгөөд тухайн цахим гэрчилгээг хэвлэн авч замын цагдаад үзүүлэн хөдөлгөөнд оролцож болно. Хэрэв ebarimt-д бүртгэлтэй и-мэйл хаягаа ашиглах боломжгүй бол itax.mta.mn сайтын ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАР ТӨЛӨХ цэсэд хандаж тээврийн хэрэгслийн дугаараа оруулан цахим гэрчилгээгээ хэвлэн авч болох юм байна.
Мөн дээр дурдсанчлан Та өөрийн цаг хугацаа, зардлаа хэмнэн:
- Галт зэвсгийн албан татвар,
- Газрын төлбөр, газрын албан татвар,
- Үл хөдлөхийн албан татварыг ebarimt аппликейшнээр дамжуулан бүх банкны аппликейшн ашиглан төлөх боломжтой болжээ.