УСУГ-ынхан хүн амыг ундны усаар хангах үүргээ амжилттай биелүүлж байна
Хүн амын ундны усны хангамж, аюулгүй байдал анхаарал татах асуудлын нэг. 1.5 хүн амтай нийслэл хотын оршин суугчдыг ундны усаар найдвартай хангах үүргийг хүлээдэг Ус сувгийн удирдах газарт 1783 хүн ажилладаг байна. Эдгээр хүмүүс цар тахлын энэ нөхцөл байдалд 24 цаг тасралтгүй ажиллаж үүргээ гүйцэтгэж байна. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүдэд зөөврийн ус хангамжийн газраас ундны усыг нь хашаа хашааны үүдэнд нь хүргэж өгч байгаа ажээ.
"Карантин-14" нэвтрүүүлэгт УСУГ-ын Ундны усны аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Урнаа оролцож мэдээлэл өгснийг хүргэж байна.