Монгол, Люксембургийн дипломат харилцааны 45 жилийн ой энэ жил тохионо

 
Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Оч тус улсын Гадаад болон Европын хэргийн яамны Улс төрийн захирал ноён Оливье Маестэй өчигдөр утсаар ярилаа. Талууд Монгол, Люксембургийн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Улс төр, хөгжлийн хамтын ажиллагаа, эрүүл мэнд, банк санхүүгийн чиглэлээр сүүлийн жилүүдэд үр дүнтэй, олон талын хамтын ажиллагаа өргөжиж буйг хоёр тал харилцан тэмдэглэлээ.
Уулзалтаар, COVID-19 халдварын цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн салбарын төслийг үргэлжлүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаар талууд тохиролцов.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ