Борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэж байна
Авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээний ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 10, 13, 14 дүгээр хороо, Амгалангийн зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, Нарны замын сувгийн лаг цэвэрлэгээний ажил хийж, 11 peйсээр 66 тонн лагийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна.
Геодези, усны барилга байгууламжийн газар 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу ажиллаж байгаа юм.
Цэвэрлэгээний ажил хийгдсэнээр борооны усыг чөлөөтэй өнгөрүүлж, авто замын эвдрэл багасаж, насжилтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Ус зайлуулах хоолойн хэрэгцээ зөвхөн зуны улирлаар хязгаарлагдахгүй, бүх улиралд нэн шаардлагатай. Учир нь авто зам дээр хайлсан цас даруй шүүгдэхгүй байснаар хөлдөж, замын халтиргааг нэмдэг. Иймд та авто замын барилгын ажил төлөвлөсөн бол ус зайлуулах шугам сүлжээг бүү орхигдуулаарай.
ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР