14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөхөөр боллоо

Мөн Орон сууц эзэмших эрх бүхий таван иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай болон Магадлан шинжлэх хэсгийн 2020 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн орон сууц эзэмших эрхийн бичиг олгогдсон "0” тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн хоёр иргэнд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь 2016 онд 55 айл өрхөд, 2017 онд 197 айл өрхөд, 2018 онд 56 айл өрхөд, 2019 онд 67 айл өрхөд буюу нийт 375 айл өрхөд орон сууц хувьчлах шийдвэр гаргаж гэрчилгээг нь олгосон байна.ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР