Орон нутгийн иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлнэ

Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн.
Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх долдугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулахаар ажиллаж байна.
21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.
Үүнд:
Архангайд 7,200 тун,
Говьсүмбэрт 4,000 тун,
Өмнөговьд 18,200 тун,
Орхонд 10,000 тун,
Төв аймагт 13,100 тун,
Булганд 14,441 тун,
Сүхбаатарт 8,000 тун,
Хэнтийд 7,200 тун,
Говь-Алтайд 12,800 тун,
Дундговьд 4,400 тун,
Өвөрхангай аймагт 22,000 тунг тус тус хүргүүлсэн.
Тэгвэл нэмж:
  • Өмнөговьд 14,000 тун,
  • Сүхбаатарт 8,000 тун,
  • Ховд аймаг 13,000 тун,
  • Архангайд 10,000 тун,
  • Говьсүмбэрт 4,000 тун,  
  • Баянхонгорт 10,000 тун,
  • Хэнтийд 6,000 тун,
  • Дорноговьд 13,000 тун,
  • Төв аймагт 6,000 тун,
  • Дундговьд 5,000 тун,
  • Дархан-Уулд 4,000 тун нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 тун вакцин түгээгдэхээр хөдөлсөн. Зарим алслагдсан аймгууд руу мөн нэмж илгээхээр бэлтгэж байна.
Орон нутагт вакцинд хамрагдах 18-аас дээш насны хүн амын тоо 1,114,234 байна. Эдгээр хүнээс 174,903 нь вакцины нэгдүгээр тун, 47,553 нь хоёрдугаар тунд хамрагджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ