УИХ-ын ажлын хэсэг зөвшилцөлд хүрч өлсгөлөнгөө зогсоохоор болжээ

УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ц.Мөнх-Оргил, дэд ахлагчаар Н.Ганибал нар ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон юм.
Харин дөнгөж сая УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг талбай дээр мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
АН-ын бүлгийн 13 гишүүн өлсгөлөн зарласан. Зургаан гишүүн долоо дахь хоног дээрээ өлсгөлөн зарлаж байна. УИХ-ын дарга захирамж гаргаж гишүүдийн тавьж байгаа санал хүсэлтийг авч үзэх ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийн үр дүн удахгүй гарах байх. УИХ-ын дарга ирж гишүүдэд өлсгөлөнгөө зогсоохыг хэлж, хуулийн дагуу ажиллахаа хэлж байгаад талархаж байна. Өлсгөлөнгөө зогсооё гэсэн байр суурьтай байна. Энэ цаг мөчөөс эхлэн өлсгөлөнгөө зогсооно.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
АН-ын гишүүд тодорхой санал тавьсан.
Нэгдүгээрт, УБЕГ-ын зарим нэг албан тушаалтан АН-ын тамга тэмдгийн асуудалд зөв зүйтэй шийдвэр гаргасан уу үгүй юу,хуулийг гуйвуулсан уу үгүй юу гэдэгт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт гаргана.
Хоёрдугаарт, СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа тухай Төрийн байгуулалтын байнгын хорооон дээр мэдээлэл сонсоно. УИХ мэдээлэл сонсох эрхтэй.
Гуравдугаарт, АН-ын зарим гишүүд АТГ-т өргөдөл гаргасан. Энэ дагуу ямар арга хэмжээ авч байгаа талаар тус газраас хуулийн хүрээнд мэдээлэл хүснэ.
Дөрөвдүгээрт, УИХ-ын даргын захирамжаар Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарч ажиллана. Ажлын хэсэгт манай ажлын хэсэг үүсээд байгаа асуудлаар дүгнэлт гаргаж, санал дүгнэлтээ танилцуулна. Энэ бүхэнд ажлын хэсгийн гишүүд бүгд тохиролцож гарын үсэг зурж, төлөвлөгөөгөө баталсан.
С.Наран
скачать dle 12.0

Холбоотой мэдээ