Төрсөн өдөр нь тохиож буй сувилагч Б.Өнөрхүүд Хотын дарга гэнэтийн бэлэг барилаа


Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарын эрхлэгч Г.Оюунцэцэгт коронавирусээр өвчлөөд эдгэрсэн эмнэлгийн алба хаагчдад зориулсан дархлаа дэмжих эрүүл мэндийн багцыг гардуулан өглөө. Тус эмнэлэг нь Хан-Уул дүүргийн 10 хорооны 80 мянга орчим иргэнд үйлчилдэг. Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байсан ажилтнуудаас нь дөрвөн хүн халдвар аваад эдгэрчээ.
Хотын дарга Д.Сумъяабазар “Цар тахлын амаргүй цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө цаг наргүй ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа Засаг даргын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дархлаажуулалтын аяны хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс дархлаа дэмжих багцыг гардуулж байна. Ачааны хүндийг нуруундаа үүрч байгаа та бүхэн маань эрүүл байж, ард иргэдээ хамгаална. Ажлын амжилт хүсье” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС