Ослын улмаас хүүхдийн амь нас хохирчээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн төвд зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд амь насаа алджээ.
Тодруулбал, Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг, Нисэх буудлын баруун талын шороон замд Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байна. Нэгдүгээр сарын 18-ны өдөр 15:20 цагийн орчимд болсон тус ослын улмаас 15 настай, иргэн Б амиа алджээ.
Эцэг эхчүүдэд хүүхдээ тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурд хэтрүүлэхгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө дураараа биш дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас санууллаа.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ