Б.Баттүшигийг гэрчлэх гэж Монголын хуулийнхан очсон уу
Монголын дипломатч 70 кг хар тамхи зөөвөрлөсөн нь ил болоод хагас жил гаруй боллоо. Германы хилээр их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байгаад баригдсан хэргээр Истанбулын дэд консул Б.Баттүшиг, жолоочтойгоо шүүгдэж буй. Гэвч энэхүү үйлдлээ “Тусгай үүрэг гүйцэтгэж явсан. Ингэхдээ зөвхөн Монголын хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудын өмнө ярина” гэх зэргээр консул Б.Баттүшигийн мэдүүлгийн зүй тогтол бас л сонин.
Хамгийн сүүлийн мэдээллээр бол Б.Баттүшигийг тусгай ажилтан болох, хар тамхины мафи илрүүлэх гэж явсныг нотлох гэрч гарч ирсэн гэх. Чех улсын Прага хот дахь Германы ЭСЯ-ны цагдаагийн атташе, офицер Уве.Г “Монголын цагдаагийн атташетэй ярилцсан, атташе түүнээс Б.Баттүшиг нь тусгай даалгавар биелүүлж явсан нь үнэн учир Германы эрх баригчдын өмнө гэрчилж өгөхийг хүссэн” гэж ярьсан талаар мэдээлжээ. Гэсэн ч Германы хууль хяналтынхан Б.Баттүшигийн утасны кодыг тайлж 1000 гаруй мэдээлэл сэргээн шалгаж эхэлснийг тус улсын хэвлэлүүд дамжуулж байна. Мөн Б.Баттүшигийн хүсэлтээр Монголын хууль хяналтын байгууллага, цагдаагийн төлөөлөгч Германд очсон гэх мэдээлэл тус улсын хэвлэлд гарч буй. Үүнээс харвал хил дамнасан тусгай алба орооцолдсон хар тамхины хэрэгт Монголын төр оролцсон уу гэж хардаж болохоор. Харин Монголын цагдаагаас ямар хүн очсон талаар ЦЕГ-аас тодруулахад “Тодорхой мэдээлэл алга. Тодруулаад хэлье” гэсэн бол Хар тамхитай тэмцэх тасгийн эх сурвалжаас асуухад “Тийм мэдээлэл алга” гэсэн юм.
Монгол Улсын иргэн онц ноцтой гэмт хэргээр хүний нутагт шүүгдэж байхад манай Гадаад харилцааны яам болон тагнуул, цагдаагийнхан өдий хүртэл ам нээгээгүй. Тус улсын хуулиар шийдэгдэнэ гэхээс өөрийг хэлдэггүй нь бас л хачирхалтай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинС.Уянга