Армийн аварга Б.Чинзориг

1992 онд Улаанбаатар хотод төрсөн.
44 дүгээр сургуулийг төгссөн.
Анх 14 настайгаасаа “Алдар” спорт хороонд сагсан бөмбөгийн дугуйланд явдаг байсан. Улмаар бокс руу урваж, А.Гантулга багшид 2005 онд шавь оржээ.
2007 оноос залуучууцын шигшээ багт тоглож эхэлсэн бол насанд хүрэгчдийн шигшээ багт 2010 оноос хичээллэж байна.
МУИС-ийн эдийн засгийн ангийг 2013 онд төгссөн.
2014 оны Армийн дэлхийн аварга, 2015 оны Химийн цомоос алт, мөнгөн медаль хүртэж байсан.
2019 онд Унгарын Дебрецен хотноо болсон боксын “Bocskal Lstvan Memorial олон улсын тэмцээний 64 кг-д мөнгөн медаль хүртсэн.
Олимпийн аварга Э.Бадар-Ууганаас үлгэр жишээ авдаг.
“Токио-2020” ояимпийн дараа мэргэжлийн боксд хүч үзэх юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин