Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг долоо хоногоор хойшлууллаа
Хотын зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн оны эхэнд баталсан хуваарийн дагуу энэ сарын 22-ны бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаад байсан. Гэвч тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд эрс хүйтэрч, салхи секундэд 11-14 метр секунд хүрч шуурах, бороо орохоор байгаа тул их цэвэрлэгээний ажлыг долоо хоногоор хойшлуулж, ирэх долоо хоногийн бямба гарагт хийхээр боллоо.
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА