Н.Номтойбаяр: Г.Батхүү нас барсантай холбогдуулан би мэдүүлгээ үнэнээр өгсөн нь полиграф тест өгснөөр батлагдсан

 УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хүсэлт хүргүүлжээ. Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД  ХОРООНЫ ДАРГА Ц.НЯМДОРЖ ТАНАА Хүсэлт гарах тухай              Цагдаагийн ерөнхий газар, Авилгатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс Улсын Их Хурал, Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлаар тус тус гаргасан хамтын шийдвэрүүдийг шалгахдаа хууль журмыг андуурч, улмаар хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдоод байгаа эрх бүхий 15-н албан  тушаалтны хуралдсан хурлыг ‘’ хуралдаагүй, хуурамч хурлын тэмдэглэл үйлдэж’’ гэж мөн Цагдаагийн ерөнхий газраас иргэн ‘’Б’’ нас барсантай холбогдуулан надаас гэрчийн мэдүүлэг авсан ба мэдүүлэг өгөхдөө, болсон үйл явдлыг үнэнээр мэдүүлж, энэ нь ч өөрийн хүсэлтээр полиграф тест өгснөөр батлагдаж байхад, мөрдөгч болон прокурорын зүгээс ямар ч нотлох баримтгүйгээр ‘’зориудаар худал мэдүүлэг өгсөн’’ гэж тус тус гүтгээд байгаа талаар миний бие 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэвлэлээр дамжуулан мэдээлэл хийхдээ ‘’ намайг гүтгэж байгаагаасаа ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулаад ир’’ хэмээн мэдэгдсэн. АТГ 2019 оны 11 сарын 25-нд надад яллагдагчаар татсан тогтоол танилцуулснаас хойш миний бие өөрийн биеэр мэдүүлэг өгөхөөр очиход, мөрдөгчийн зүгээс ‘’хэргийн материалтай танилцаагүй байна, юу асуухаа одоогоор мэдэхгүй байна’’ гэх зэрэг тайлбараар өнөөдрийг хүртэл надаас ямар ч мэдүүлэг аваагүй атлаа мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй байгууллагын хүсэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын Их Хуралд хүргүүлсэн нь хэрэг шалгах ажиллагааны дэс дараалал яаж явагдаад байгаа нь ойлгомжгүй ч миний бие уг саналыг талархан хүлээж авч, гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна. Иймд миний бие халдашгүй байдлын дэд хорооны хуралд өөрийн биеэр оролцохоо дараах хүсэлтүүдийг Танд тавьж байна. Үүнд : 1. Төрийн болон хэрэг бүртгэлд, мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотой ямар нэгэн мэдээлэл байхгүй тул тус дэд хорооны хурлыг олон нийтэд нээлттэйгээр явуулах, 2. Миний бие гүтгэгдээд байгаа асуудалд няцаалт өгөхөд Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 45 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 121 дүгээр тогтоол, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын худалдааны 13 дугаар тэмдэглэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай 6.3.7, 12.1, 12.2, 23.1.11, 28.8.2 дахь зүйл заалтууд ,’’хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын’’-ын 5.1, 5.2, 5.3, дахь заалтуудыг албаны эх сурвалжуудаас авч тус бүр 6-н хувь хэвлэсэн байх 3. Тус дэд хорооны хуралд мөнгөн шалгах ажиллагааг явуулж буй ЦЕГ болон АТГ-ын газрын холбогдох албан тушаалтнууд болон эхний хэлэлцэх асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг байлцуулах, 4.  Миний 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэвлэлийн мэдээллийн бичлэг бэлдэх, 5. Миний бие гадаад улсад эмчилгээтэй тус тус дэд хороо 01 дүгээр сарын 25-наас өмнө хуралдах, боломжгүй бол 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хуралдахгүй байх, зэрэг болно. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

скачать dle 12.0

Холбоотой мэдээ