Ой, хээрийн болон өнжмөл өвсний түймэр 44,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Мөн нийслэлийн ногоон бүсэд гал түймэр гаргаж болзошгүй зөрчил гаргасан 15 иргэнийг 1.500.000 төгрөгөөр торгож шийтгэлийн арга хэмжээ оногдуулжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 152 удаагийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, гагнуур хийхдээ аюулгүй ажиллагааг хангаагүй, татсан тамхи, чүдэнз, асаасан түүдэг галын үнс нурмаа бүрэн гүйцэд унтраагаагүй зэрэг зөрчлийн улмаас гал түймэр гарчээ.
Эргүүл хийх явцдаа зөрчлийн 64 буюу 42.1 хувийг илрүүлж, иргэд, олон нийтэд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажилласан нь өнжмөл өвсний гал түймрийн тоо буурах нэг үндсэн үзүүлэлттэй байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 123 нэгж буюу 44.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна