11 настай хүүхэд ХҮҮХДИЙН АМИНД хүрчээ
Энэ сарын 7-ны өдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тухайн өдрийн 18.00 цаг орчимд Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна гэх” дуудлага ирж дуудлагын дагуу БЗД-ийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны 2 хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байжээ. Нэг хүүхэд гадны нөлөөтэй буюу олон тооны хутганы шархтай нас барсан, нэг хүүхэд нь олон тооны хутганы шархтайгаар хүнд гэмтсэн байдалтай олдсон байна. Амиа алдсан хүүхэд 13 настай, хүнд шархадсан хүүхэд 7 настай байсан байна.
Уг хэрэгт хохирсон хүүхдүүдийн төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б”-г холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэллээ.