Нэгдүгээр тунд 73 иргэн хамрагджээ
Өнгөрөгч 09-нд нийслэлийн хэмжээнд I тунд 73, II тунд 167, нэмэлт сэргээх тунд 4223, нийт 4463 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 22.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2960 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67646 (76.1 хувь), 16-17 насны 26609 (78.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.